Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Байгаль орчин, Хөдөөгийн хөгжлийн хороо”-ноос зохион байгуулсан “Цэцгээр гоёсон гэр минь-Цэцгээр дүүрэн дэлхий минь” амьд цэцгийн үзэсгэлэн худалдаанд 3 аж ахуйн нэгж, 7 иргэн оролцлоо.
Уг үзэсгэлэн худалдаанд оролцогчдод эмх цэгц, зохион байгуулалт (цаг барих), цэцгийн төрөл, тоо, өнгө үзэмж, цэцгийн арчилгааны талаар иргэдэд хүргэх мэдээлэл зэргийг харгалзан үзэж иргэн, аж ахуй нэгжийг шалгаруулж “Батламж, мөнгөн шагнал” гардууллаа.
-Аж ахуйн нэгжээр “Ялгуун” төв шалгарч 250,000 төгрөг;
-Иргэн Байгальмаа шалгарч 150,000 төгрөгөөр шагнагдлаа.
Идэвхтэй оролцсон иргэн, аж ахуй нэгжүүддээ талархлаа илэрхийлье.