Дорноговь аймгийн Улаан загалмайн хороо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Улаан загалмайн нийгэмлэгийн хамтарсан баг Замын-Үүд суманд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ирж "Эрүүл, мэнд анхны тусламж" сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулав. Тус баг, хамт олныг Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Б.Анхбаяр хүлээн авч уулзаж, хойшдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
"Эрүүл, мэнд анхны тусламж"-ийн сургалтыг сумын 30 хүүхдэд Хоёрдугаар сургуулийн урлаг зааланд, 30 төрийн албан хаагч, багш, иргэдийг сумын Онцгой байдлын албаны хурлын зааланд тус тус хамруулан зохион байгуулав. Уг арга хэмжээг нээж Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Б.Анхбаяр, Дорноговь аймгийн Улаан загалмайн дунд шатны хорооны дарга Т.Дэлгэрмаа, Замын-Үүд сумын Улаан загалмайн анхан шатны хорооны нарийн бичгийн дарга Н.Дунгармаа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Улаан загалмайн нийгэмлэгийн дарга х.Пан Жюнь Чин нар үг хэлэв.