2014 оны 9 дүгээр сарын 24-нд АНУ-ын консулын газрын дэд консул Патрик В Рамли Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Ч.Эрдэнэбат, ЗДТГ-ын орлогч дарга С.Батсайхан нартай уулзав. Уулзалтаар дэд консул өнгөрөгч жил Замын-Үүд сумын 2 дугаар сургуульд хөрөнгө оруулалтаар байгуулсан соёл мэдээллийн булангийн үр ашиг, хүртээмжийн байдалтай газар дээр нь танилцаж, цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Харин орон нутгийн удирдлагууд иргэд, төрийн албан хаагчид англи хэл сурах шаардлага өндөр байгааг онцолж, анхан шатнаас нь англи хэлийг сургах, сургалтын орчинг бий болгох, сурагчид, багш нарыг АНУ-д сургах, мэргэжил дээшлүүлэх талаар хамтран ажиллах саналтай байгаагаа дурьдав. “Орон нутгаар дайран өнгөрч буй АНУ-ын иргэд, барууны орны жуулчдад хөтөч, зууч болох, мөн хил гаалийн шалган нэвтрүүлэх ажиллагаанд англи хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай байгаа юм. Одоогоор орон нутагт хэрэгжиж буй сургалтын хөтөлбөрт англи хэлний хичээлийн цаг маш бага, багш нарын хувьд шаардлага хангахгүй байгаа зэрэг асуудал нь англи хэл сурах орчинг үүсгэж чадахгүй байна. Тиймээс та энэ цаг үед бидэнтэй хамтран ажиллахаар манай суманд ирсэн явдалд бид маш баяртай байна” гэж орон нутгийн удирдлагууд онцлон дурьдав.
Дэд консул орон нутгийн удирдлагуудын саналыг дээд шатны даргадаа уламжлахаа илэрхийлээд уулзалт өндөрлөв. Орон нутгийн удирдлагуудтай уулзсаны дараагаар тэрээр цагдаагийн төлөөлөлтэй, англи хэлний багш нартай мөн иргэдтэй уулзаж санал бодлоо солилцож, Замын-Үүд сумын номын сантай танилцах хөтөлбөртэйгөөр энэ удаагийн айлчлалаа хийж байна.