Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

Гадаад харилцаа

2014-11-26

Монгол улс БНХАУлс улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол Хятад 2 улсын найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг "Хятад Монголын найрсаг солилцооны жил" болгон зарласантай холбогдуулан ИТХ-ын төлөөлөгчид БНХАУ-ын Эрээн хотод зочилж, ногоон байгууламжийн талаар туршлага судалсан талаарх ажлын тайлан 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Замын-Үүд сумын ИТХ-ын төлөөлөгчид 22 хүний бүрэлдэхүүнтэй БНХАУ-ын Эрээн хотод зочилж, ногоон байгууламжийн талаар туршлага судлав. Ногоон байгууламж нь Эрээн хотын Гэрэлт-Од сумын “Толь” багт байдаг бөгөөд Эрээн хотоос 60 км-ын зайд оршдог. Эрээн хот Ардын засгийн ордны дарга н.Оюунчимэг, орлогч дарга Бао Жэн И болон бусад төлөөлөгчид угтан авч, найрсагаар ногоон байгууламжаа танилцуулав. Мөн мод болон цэцэг, ургамал тарих талаар тусалж, дэмжихээ илэрхийлсэн юм. Эрээний ардын засгийн ордон нь 3 жилийн өмнө энэхүү ажлаа эхэлж, богино хугацааны дотор ихээхэн үр бүтээлтэй ажилласан нь харагдаж байлаа. Тухайн газрын хөрсөнд ямар зүйлийн ургамал, мод ургадаг талаар нарийвчилсан судалгааг гаргажээ. Хотын төв орчмын хувьд хувийн аж ахуй нэгж, байгууллагуудад тендер зарлаж, 3 жилийн хугацаанд тарьж ургасны дараа хүлээн авдаг болохыг хэлж байв. Бидний ажиглалтаар Эрээн хот нь зүлэгжүүлэх, ойжуулах асуудалд маш их хөрөнгө зарцуулж, анхаарал тавьдаг болох нь харагдсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3331
2172 / 65%
695 / 21%
226 / 7%
238 / 7%