Энэхүү эдийн засгийн форум уулзалтанд 3 талын хамтын ажиллагааны гэрээ хэлцэл, бизнес эрхлэгчид бусад 2 орны зочид төлөөлөгчдөд өөрсдийн эрхэлж буй үйл ажиллагаа, ажлын чиглэл мөн олон улсын төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, хамтран ажиллах санал тавих, хөрөнгө оруулалт, зээл тусламж зэргийг энэхүү эдийн засгийн форумд оролцож шийдэх боломжтой байдаг учраас жилээс жилд 3 улсаас ирэх аж ахуй нэгж, хувь хүн, зочид төлөөлөгчдийн тоо нэмэгдсээр энэ жил 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Хятад Монгол Орос 3 улсын эдийн засгийн форум БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн чөлөөт худалдааны боомт хотод болж өнгөрлөө. Монгол улсын талаас боомтын нэгдсэн захиргааны дарга Л.Гүндалай, ГХЯ-ны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт худалдааны бүсийн удирдлагууд, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Замын-Үүд сумын ИТХ-ын Ч.Эрдэнэбат тэргүүтэй удирдлагын төлөөлөл оролцсон. Хэвлэл мэдээллийн салбараас “UBS” телевиз, “АЙСТ Монголия” телевиз, МҮОНТелевиз, МҮХАҮТэнхимийн “Бизнес таймс” хэвлэл мэдээллийн газраас хүрэлцэн ирж 3 улсын эдийн засгийн форумыг олон нийтэд мэдээлсэн. Бизнес форумд манай Монгол улсаас 50 орчим компани, 150 гаруй аж ахуй нэгж, 300 гаруй зочид оролцсон бол хойд хөрш болох ОХУ-ын Улаан-Үүд хотоос 13 хүний бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байв. Форум нь Эрээн хотын соёл урлагийн танхимд 2 өдөр үргэлжилсэн бөгөөд 3 улсын үзэсгэлэн худалдааг “Хуань Юй” ложистик паркад 5 өдрийн турш зохион байгуулж, форумд оролцсон зочид төлөөлөгчид болон Эрээн хотын ард иргэдэд сонирхуулсан байна. Манай улс үндэсний гар урлал, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн, үнэт эдлэл мөн европ тивээс монгол улсад импортлогдож буй бараа бүтээгдэхүүнийг энэ удаагийн үзэсгэлэн дээр гаргасан байв. Мөн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг жилд нэг удаа зохион байгуулдаг байсан бол энэ удаагийн чуулга уулзалтаар жилд 4 удаа зохион байгуулахаар тохиролцсон нь Монгол улсын бизнес эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудад бараа бүтээгдэхүүнээ сурталчлах том боломжийг олгосон чухал үйл явдал болов.
Чуулга уулзалт иргэд, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжсэн, зохион байгуулалт сайтай болсныг дурьдах нь зүйтэй.Жил бүр 3 улсын эдийн засгийн форумын зохион байгуулдаг ӨМӨЗО засгийн газар, худалдааны танхим, олон улсын худалдааг дэмжих хороо, Эрээн хотын засгийн ордон, худалдааг дэмжих байгууллагуудад талархал илэрхийлье.