БНХАУ-ын "Замын-Үүд" дэх Ерөнхий
консулын газар 07 сарын 03-ны өдөр нээлтээ хийлээ. Ерөнхий консулын
газрын нээлтэд Монгол Улсын ГХЯ-ны дэд сайд Д.Ганхуяг, "Замын-Үүд"
ЭЗЧБ-ийн Захирагч Д.Батсайхан, ГХЯ-ны Консулын газрын Дэд захирал
Н.Батаа, Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг болон холбогдох албаны
хүмүүс, БНХАУ-ын талаас ГХЯ-ны дэд сайд Шэн Хан Шэн, БНХАУ-ийн Монгол
Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Сяолун, ӨМӨЗО-ны дэд
тэргүүлэгч Пан И-Ян, ГХЯ-ны консулын газрын дэд захирал, зочид
төлөөлөгчид оролцсон юм.
БНХАУ,
Монгол Улсын хооронд найрсаг харилцаа тогтсоны 20 жилийн ой тохиож
байгаа билээ. Мөн энэ жил "Замын-Үүд" суманд Ерөнхий консулын газар
нээгдэж буй нь хоёр орны харилцааны түүхэнд чухал үйл явдал болж байгаа
төдийгүй "Замын-Үүд" сумын хувьд цаашлаад Монгол Улсын эдийн засгийн
хөгжилд чухал түлхэц үзүүлэх шинэ гарааны эхлэл болж байна.