Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

2014.04.26 нд Замын-Үүд болон Эрээн боомтын “Бүх ард түмний спортын өдөрлөг "Эрээн хотод"

2014-11-26

Монгол, Хятадын найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 25 жилийн ой, дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, 2014 оныг Монгол Хятадын найрсаг солилцооны жил болгосны дүнд Бүх ард түмний спортын өдөрлөг нь 2 боомтын хувьд анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд урилгаар Замын-Үүд хотын засаг дарга М.Баянмөнх, ЗДТГ-ын ХЗЗАлбаны дарга П.Түмэнжаргал, ИТХ-ын ГХХАжилтан Т.Ариунболд,ЗДТГ-ын НБТ-ийн дарга Оюунчимэг, НБТССБТХ-мэргэжилтэн Мөнхзоригт нар, Хятадын талаас Эрээн хотын орлогч дарга н.Саранчимэг, гадаад харилцааны орлогч дарга н.Сэцэнзориг, Хөххотын соёл спортын газрын дарга, засгийн ордны гадаад харилцааны дарга ахлах ажилтан Тулгуур мөн ажилтан Алимаа 2014.04.27-нд нээлтийн үйл ажиллагаандоролцлоо. Тэцмээний төрөлд гагсан бөмбөг, ширээний теннис, хөлбөмбөг, олс таталт, хөгжилтэй шаахай, зэрэг олон спортын төрлөөр баг тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорилоо. Манай орон нутгаас  нийт 50 гаруй баг тамирчид оролцож дараах амжилтуудыг гаргасан байна.
Үүнд:
“Бүх ард түмний спортын өдөрлөг” нь ах дүү 2 боомтын ард иргэдийн дундах үл ойлголцол, мөн тэдний оролцоог нэмгэдүүлэх, нэгнээ хүндэтгэх, зэргийг спортоор ойлгуулж мэдрүүлэх чухал ач холбогдолтой юм. Мөн 2 хотын удирдлагууд энэхүү спортыг цаашид уламжлалт болгон зохион явуулах хүсэлтэй байгаагаа санал солилцож энэхүү арга хэмжээг албажуулан, санамж бичиг үйлдэж цаашид тогтмолжуулах талаар хэлэлцсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%