Монгол улсын Замын-Үүд боомт, БНХАУ-ын Эрээн боомтын Зөвлөлдөх уулзалтыг 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тусгай хөтөлбөрийн дагуу Замын-Үүд, Эрээн хотод зохион хуралдаж Замын-Үүд сумын ИТХ, ЗДТГ, ЗГБЭТгазар, Монгол улсаас БНХАУ-н Эрээн хотод суугаа Консул Саруул, Гааль, Хилийн цэргийн шалган нэвтрүүлэх 0108-р анги, ХМХА, ГИБ, Төмөр зам, ШТШААнги, Цагдаа, аж ахуй нэгжийн дарга нар Эрээн хотын Ардын Тэргүүлэгчдийн байнгын хороо, Ардын Засгийн Ордон, Гадаад харилцаа зэрэг байгууллагуудтай хурал уулзалт хийлээ. Үүнд 2 боомтын цаашдын хамтын ажиллагаа, мөн хүндрэлтэй талууд, тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцлаа. Мөн 8 заалт бүхий санамж бичигт ЗГБЭТ н.Бэхбат, Эрээн хотын засгийн ордны орлогч н.Цогжил нар үзэглэв.