БНХАУ-ын Эрээн хотноо Түмэн Газрын Цайны замын аян 2013.04.27 нд нээлтээ ёслол төгөлдөр эхлүүллээ. Энэхүү
цайны зам форумд Орос, Монгол, Хятад 3 улсын эдийн засаг, соёл ,түүх, урлаг
зэрэг олон тал дээр танилцах, туршлага судлах гэх мэтийн олон талын ач
холбогдолтой соёлын арга хэмжээ юм. Цайны замын нээлтийн ёслолд ОХУ-ын Буриадын телевиз, байгаль
орчин аялал жуулчны мэргэжилтнүүд , Монголын Байгаль Орчины яам, ЗГБЭТГ-ын ажилтан, TV8 телевиз зэрэг уригдан очиж
ажиллаа. Хятад улсын цайны зам нь 5000 жилийн түүхтэй бөгөөд энэхүү түүхийг
дахин сэргээж аялалын багын ахлагчид
тугыг гардуулж. Эрээн хотоос Ху-нан, Ху-бэй, Хэ-нан, Шан-си, Бээжин, Өвөрмонгол зэрэг
17 муж хотуудаар, олон улсын чиглэлээр Монгол улсаас эхлэн Орос, Эстони, Латив,
Польш, Герман, Унгар,Белги,Лугсэнбург, Франц зэрэг орнуудаар дамжин өнгөрөх
алсын хараатай үйл ажиллагаа юм. Манай улс энэхүү цайны замаар дамжуулан бусад олон
улсын хэмжээнд аялал жуулчлал, гадаад
харилцаа, худалдаа арилжаа зэргийг сурталчилан таниулах ач холбогдолтой юм.