Гадаад харилцаа
2013 оны 03 сарын 23 нд 2 боомтын удирдлагууд солигдсонтой холбоотой
танилцах уулзалт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын
Засаг
Даргын Тамгын Газрын хурлын “А” зааланд боллоо. Энэхүү уулзалтанд Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж буй 11 аж ахуй нэгжийн дарга нар оролцож, БНХАУ-ын Эрээн хотын Ардын Засгийн Ордны Цогжил даргаар удирдуулсан 14
хүний бие бүрэлдэхүүн зочилсон юм. Уулзалтанд засаг дарга М.Баянмөнх 2013 онд
Замын-Үүд хотноо хийгдэх бүтээн байгуулалтын ажил болон хийгдэхээр төлөвлөж
буй ажлуудыг танилцуулсан. Мөн цаашдын хийх ажлууд дээр санал солилцсон юм.