Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, хүрч очин ажиллах зорилгоор ИТХ-ын ажлын алба, ЗДТГазар, Мэргэжлийн хяналтын тасаг, Татварын тасаг, Хотын захирагчийн ажлын алба, Иргэний бүртгэл, Хөдөлмөрийн хэлтэс, Газрын алба зэрэг бүрэлдэхүүнтэйгээр "Төрийн үйлчилгээг нэг дороос" сэдэвт ажлыг дараах нэр бүхий байгууллагууд дээр зохион байгуулан ажилалаа. Үүнд: Ачаа Шилжүүлэн Ачих Анги, Улаанбаатар Төмөр Замын Харъяа Эрчим Хүч Ус Хангамжийн Газар, Ахмадын Хорооныхонтой газар дээр нь хүрч очин орон нутагт хийгдэж буй ажлуудын тухай мэдээ мэдээлэл, сургалт сурталчилгааг хийн, иргэдийн санал бодлыг сонсон нэг цонхны үйлчилгээг хүргэн ажилласан нь иргэдийн сэтгэлд хүрсэн үр дүнтэй ажил боллоо.