Архигүй Замын-Үүд аяны хүрээнд багууд болон, байгуулага ,аж ахуй нэгжүүдийн дунд сургалт сурталчилгааны ажлууд болон тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгуулагад хяналт шалгалт хийх зэрэг олон ажлуудыг зохион байгуулсан. Энэхүү ажлуудын нэг нь болох архигүй Замын-Үүд сэдэвт хэлэлцүүлэгт Д.Отгонбаатар даргаар ахлуулсан ажлын хэсэг АА-н тэргүүн н.Лувсандорж, цагдаа болон эмнэлгээс мэргэжлийн хүмүүс олон жилийн судалгаан дээр үндэслэсэн мэдээлэл хийсэн. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүд болоод шийдвэр нь 2014 оны ГХУСА-н төлөвлөгөөнд эрэмбэлэгдэн тусгагдахаараа онцлогтой байлаа.