Сумын ИТХурал нь 2013 оны үйл ажиллагаандаа аливаа асуудлыг хэлэлцэн бодлогын түвшинд шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаа. Үүнээс онцгойлон иргэдийн шууд оролцоонд тулгуурлан шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь 2013, 2014 оны сумын орон нутагт хийх бүтээн байгуулалтын ажлыг эрэмбэлсэн. Мөн сумын ирэх жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэцэн баталсан зэрэг нь иргэдийн шууд оролцоог хангахад зохих үр дүнгээ өглөө.