Замын-Үүд сумын иргэн Ш.Нарантуяагийн Солонгос улсад хийлгэх хагалгааны төлбөрийг бүрдүүлэх зорилготой зохион байгуулж байгаа "Сэтгэлийн Өргөл" аяныг 14 хоногийн хугацаатай зохион байгууллаа. Энэхүү аяны хүрээнд олон байгууллага, ААН, иргэд, гар сэтгэл нийлэн оролцож, хүнлэг энэрэнгүй үзлийг түгээн дэлгэрүүлсэн ажил болж байна.
"Сэтгэлийн Өргөл" Хандивын аяны хүрээнд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 27 баг оролцож хурд хүч авьяас чадвараа сорилоо.
Та бүхний минь сайхан сэтгэлийн өргөл Ш.Нарантуяа эгчийн эмчилгээний зардалд болон сэтгэл санааны хувьд том дэмжлэг болсон гэдэгт итгэлтэй байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.