Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба

Замын-Үүд сумын ИТХ-ын дэргэдэх ”ИРГЭНИЙ ТАНХИМ” мэдээлж байна

2014-10-17

Сургалт, сурталчилгааны чиглэлээр:
1. Даатгалын хуулиар иргэдэд мэдээлэл хүргэх зорилгоор “Нийгмийн даатгал”-тай хамтран TV хичээл зохион байгуулсан.
2. Төсвийн тухай шинэ хуулиар хэсгийн ахлагч нарт болон, багийн иргэдийн нийтийн хурлууд дээр хууль зүйн тасагтай хамтран сургалт зохион байгуулсан.
3. “Иргэдийн оролцоо ба Иргэний танхим” сэдэвт сургалт сурталчилгааны ажлыг хэсгийн ахлагч нарт зохион байгуулсан.
4. Замын-Үүд сумын 11 жилийн сургуулийн 9,11-р ангийнханд зориулан лектор Амарбаясгалан багшаар ”Хэрхэн зөв хүн болон төлөвших вэ” сэдвээр лекц уншууллаа.
5. Замын-Үүд сумын иргэдэд цаг үеийн болоод, сум орон нутагт болж буй ажлуудын талаар мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүргэх зорилгоор “Дорноговийн мэдээ” сонины захиалгын ажил
6. Замын-Үүд сумын гаалийн газартай хамтран “Хууль бус үйлдлийн эсрэг хамтдаа” сэдэвт хууль сурталчлах сургалт, ярилцлагуудыг зохион байгууллаа.

Гарсан үр дүн
Замын-Үүд суманд “Иргэний танхим” тогтмол ажиллагаатай болсноороо нийгмийн тулгамдсан асуудлуудыг ард нийтээр хэлэлцүүлж, иргэдийн санаа бодол, байр суурийг тусгах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд иргэдийн болоод төр засгийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнтэй харилцаа холбоог бэхжүүлэхэд, мөн иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд үр нөлөөгөө өгч байгаа гэж үзэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3825
2640 / 69%
708 / 19%
235 / 6%
242 / 6%