Замын-Үүд сумын ИТХ–ын дэргэдэх иргэний танхим нь 2013.01.30-нд нээлтээ хийж, иргэний танхимынхаа журам, зорилго, зорилтоо иргэддээ танилцууллаа. Иргэний танхимынхаа тохижилтонд анхаарч шинээр 4 ширхэг самбар хийлгэж тавьсан. Энэ хугацаанд нийт 6 хэлэлцүүлэг, 6 сургалтыг зохион байгуулж байгууллага, ААН, иргэдтэйгээ хамтран ажиллалаа.
Замын-Үүд сумын иргэдийн хурлын дэргэдэх ИРГЭНИЙ ТАНХИМ нь ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан, дуу хоолой, байр суурийг нь тусгах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нээлттэй, хяналттай, хариуцлагатай иргэний нийгмийг төлөвшүүлэхийн төлөө ажиллаж байна.
Сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, сумын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.10-т заасантай уялдуулан, сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас доорх ажлуудыг зохион байгууллаа.
1. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар
2. Жолоочийн хариуцлагын албан журмын тухай хууль
3. Хүнсний аюулгүй байдлын тухай болон тамхины хяналтын тухай хуулиар
4. Төр ба ТББ, иргэд оролцсон “Түншлэл” сэдэвт хэлэлцүүлэг
5. Мэдээллийн ил тод байдалын тухай хууль батлагдсантай холбогдуулан “Иргэн ба мэдээлэл” гэсэн сэдвүүдээр тус тус хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Жолоочийн хариуцлагын тухай хууль тогтоомжийн чиглэлээр:Орон нутгийн иргэдийн санал бодлыг сонсох, мэдлэг олгох, тэдний эрх ашгийг хамгаалах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилго бүхий “Жолоочийн хариуцлагын даатгал ба Тээврийн хэрэгслийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг 02 сарын 22-ны өдөр сумын ИТХ дэргэдэх Иргэний танхимаас зохион байгуулан явууллаа. Хэлэлцүүлэгт Нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, Цагдаагийн хэлтэс, Тээвэр зохицуулалтын албаны ажилтнууд, Улаанбаатар хотын Албан журмын даатгалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн н.Батчимэг, орон нутгийн иргэд нийлсэн нийт 83 хүн оролцлоо.